Мэрфигийн хууль

1917 онд төрсөн Эдвард Мэрфи, АНУ-ын агаарын цэргийн хүчинд пуужингийн туршилт хийж байсан инженерүүдийн нэг юм. Тэрбээр хийж байсан туршилтууд нь амжилтгүй болж байхыг үзээд “Anything that can go wrong will go wrong” буюу “Аливаа зүйл буруугаар эргэх магадлалтай л бол буруугаар эргэдэг” гэж хэлсэн нь Мэрфигийн хуулийн үндэс болжээ. Яваандаа хүмүүс өөрт тохиолдсон азгүй, буруугаар эргэсэн үйл явдлуудаас үндэслэн энэхүү хуулийг улам баяжуулсан байна. Мэрфигийн хуульд маш олон зарчим, заалтууд байдаг ч хамгийн сонирхолтойг нь энд хүргэх болно.

МЭРФИГИЙН ХУУЛЬ
– Аливаа зүйл буруугаар эргэх магадлалтай л бол буруугаар эргэдэг.
– Шийдэгдсэн асуудал бүр шинэ асуудлыг төрүүлж байдаг.
– Газар унагасан цөцгийтэй талхны цөцгийтэй талаараа унах магадлал нь хивсний эдэлгээтэй эсрэг хамааралтай.
– Хонгилын үзүүр дэх гэрэл өөдөөс чинь ирж буй галт тэрэгний гэрэл байж мэднэ.
– Машин засаж байхад унагаасан багаж дандаа хүрэхэд хэцүү газарт унадаг.
– Эвдэрсэн цахилгаан бараа засварын газар авчирмагц ажиллаж эхэлдэг.
– Бүх юм хэвийн байвал чи орчноосоо тасарчээ гэсэн үг.
– Аливаа ажлыг бүрэн төгс хийхэд хэзээ ч цаг амждаггүй ч, түүнийг засаж залруулахад цаг хугацаа дандаа олддог.
– Хүн бүрт баян болох “хэрэждэггүй” төлөвлөгөө байдаг.
– Ямар ч буян шийтгэлгүй өнгөрдөггүй.
– Зээл авахын тулд эхлээд мөнгөний хэрэгцээгүй гэдгээ нотлох хэрэгтэй байдаг.
– Аливаа эд зүйлийг засах гэвэл илүү их цаг хугацаа, мөнгө зарцуулах болдог.
– Шинэ хууль, шинэ хуулийн цоорхойг бий болгодог.
– Шинэ зангиа хоол соронзоддог.
– Дэлгүүрт хөлд чинь таарсан гутал хамгийн үзэмжгүй нь байдаг.
– FM радио асаахад дуртай дууны чинь сүүлийн мөрүүд явдаг.
– Шүршүүрт орох хүртэл утас дуугардаггүй.
– Андуурч залгасан дугаар хэзээ ч -Одоогоор холбогдох боломжгүй байгаа тул… гэж хэлдэггүй.
– Шинийг нь авах хүртэл алга болгосон хуучин олддоггүй.
– Яриандаа алдаа гаргах хүртэл хэн ч таныг сонсохгүй байгаа.
– Амжилт ганцаардмал байхад азгүйтэл дандаа олны дунд болдог.
– Мэргэжилтэн гэж гаднаас орж ирсэн хүнийг хэлдэг.
– Нууц чухал бичиг баримтууд хувилах машинд мартагддаг.
– Машин барьж сурах хүртлээ жинхэнээсээ хараахыг сурах хэцүү.
– Аливаа туршилт үр дүнд хүрч байвал нэг асуудал байна гэсэн үг.
– Албан газар хүний гунжин хир зэрэг урт байна хийж буй ажил нь тэр зэрэг чухал биш байдаг.

МЭРФИГИЙН ГЭР БҮЛИЙН ХУУЛЬ
– Гэрлэх нь салахаас дандаа хялбар байдаг. Буруутан нь мэдээж гэр бүлийн хүн байдаг.
– Мөнгөний төлөө гэрлэж болохгүй. Илүү аятайхан нөхцөлтэйгээр мөнгө олох боломжууд бий.
– Аливаа хосын зэрэг -Тийм гэж хэлэх сүүлчийн газар нь гэрлэх ёслол байдаг.
– Гэрлэлт, сайхан харьцааг дууёгах хамгийн хялбар арга.
– Хосуудаас хамгийн түрүүнд унтдаг нь хамгийн их дуугаар хурхирдаг нь байдаг.
– Хэрвээ хэн нэгэн нь эхнэрийг чинь салгаж авбал түүнийг хорлох хамгийн сайн арга хамтдаа амьдрахыг нь зөвшөөрөх явдал юм.
– Үлгэрт хосууд гэрлээд, насаараа аз жаргалтай амьдардаг. Үлгэр гэж нэрлэсний учир нь энэ юм.

МЭРФИГИЙН ДАЙНЫ ХУУЛЬ
– Хэзээ ч битгий март. Зэвсгийг чинь хамгийн хямд үнэ амласан компани хийсэн гэдгийг.
– Хэрвээ довтолгоо амжилттай болж байвал урхинд оржээ гэсэн үг.
– 5 секундны гар бөмбөг бүр үнэндээ 3 секундных байдаг.
– Дөт зам дандаа минажүүлэгдсэн байдаг.
– Өөдөөс чинь ирж буй суманд “хөдөлгөөний давуу эрх” бий.
– Хэрвээ дайсан овоо хараанд чинь байгаа бол чи ч бас дайсны овоо хараанд байна гэсэн үг.
– Илүү чамин дүрэмт хувцастай тал нь ялагддаг.

ЗУГАА ЦЭНГЭЛ=МӨНГӨ+ЦАГ+ЭРЧ ХҮЧ
– Залуу зандан насанд цаг хугацаа, эрч хүч байдаг ч төнгө байдаггүй.
– Идэр насанд мөнгө, эрч хүч байдаг ч цаг хугацаа байдаггүй.
– Өтөл насанд мөнгө, цаг хугацаа байдаг ч эрч хүч байдаггүй ээ гэж.

2 responses to “Мэрфигийн хууль

  1. bas hed heden huuli bainaa
    1. usee ugaagaagui, nuuree budaagui, ali deer barag 10 jildee umsuj bsan tsamtsaa gargaj irj umschuud haich yash alhaj yawahad 10jiliin andtaigaa taaraldana. tegeed tsamtsaar chin taninana. hahahaha

  2. – Ямар ч буян шийтгэлгүй өнгөрдөггүй.
    – Дэлгүүрт хөлд чинь таарсан гутал хамгийн үзэмжгүй нь байдаг.
    энэ 2ийг ерөөсөө ойлгодгүэ ккк

Сэтгэгдэл бичих