Ядаргаа магнийн дутагдлаас үүдэлтэй

tired

Олон хүн хаврын улиралд ядарлаа, нойроо дийлэхгүй байна гэх нь ихэсдэг. Ер нь ядаргаа нь хүн бүрт илэрч байдаг физиологийн үзэгдлүүдийн нэг аж.

Биеийн тамирын дасгал, хүнд хүчир ажил хийн энерги эрчим гаргахад эрүүл чийрэг хүн ч их бага хэмжээгээр ядардаг. Ийм үед хангалттай витаминлаг хоол хүнс хэрэглэж, хөнгөн дасгал хийж, халуун устай ваннд ороод сайхан амрахад ядаргаа тайлагддаг гэдгийг мэдэхгүй хүн бараг үгүй. Харин дэглэм журам муутай амьдрал, амьдралын хэвшлээс болоод ядаргаа удаан үргэлжилвэл архагшдаг. Энэ нь хэдийгээр өвчин биш ч ажлын чадвар муудах, биеийн эсэргүүцэл сулрах, өвчин эмгэгт илүү өртөх магадлалтай болдог байна.

Түүнчлэн архаг ядаргааны суурийг бий болдог хэд хэдэн нөхцлүүд байдаг аж. Их дуу шуугиантай орчинд амьдрах, ажиллах, биеэ барьсан давчуу хувцас өмсөх, хүчтэй эм тариа их хэмжээгээр хэрэглэх, нойр хасах, удаан хугацаагаар сууж, ууц нуруу, нүд гараа чилээх нь ядаргаа үүсгэх эх суурийг тавьж өгдөг байна.

Архаг ядаргаанд орсон үед нойргүйдэх, толгой байнга өвдөж хөлрөх, нүдний хараа гэнэт муудах, хий юм үзэх, амархан ядарч сульдан толгой эргэх зэрэг шинжүүд илэрдэг. Ядаргаа нь биед орших магнийн дутагдлаас үүсдэг нь нотлогджээ. Тиймээс магнигаар баялаг зөгийн бал, арвайн гурил, хөц будаа зэргийг өргөн хэрэглэх нь тустай.

Бид “В” витамин дутагдсанаас архаг ядаргаанд нэрвэгддэг байна. Тиймээс ядаргааг арилгахад зөгийн бал зэрэг шингэц сайтай чихэрлэг бүтээгдэхүүн, мандарин, лемон, үмэ зэрэг витамин В1, В2, С их агуулагддаг жимс, хоол хүнс хэрэглэж дулаан амрах нь чухал.

Ядаргаа архагшин улмаар хэт ядаргаа буюу ядаргааны туйлд хүрдэг. Мэдрэлийн тэнцвэртэй байдал алдагдах, амьсгал давчдах, бие хөрөх эсвэл хөлрөх, суулгах, өтгөн хатах, нойргүйдэх, тайван бус байдалд автах зэрэг олон шинж тэмдэг илэрдэг байна.

Архаг ядаргааны шинж: амархан ядрах, сэтгэл санаа тогтворгүйтэх, амархан уурлаж уцаарлах, сэтгэл яльгүй догдлох, гомдоход уйлж унжих, гэсэн хэрнээ дороо тайвшрах гэнэт өөрийгөө учиргүй өрөвдөх, унтаж чадахгүй шаналах, эрт сэрснээс болоод бие амрахгүй буларч ядрах, өдөр нойрмоглох, анхаарал сулрах, ой тогтоолт муудах, сэтгэх чадвар доройтох, их түгших гэх мэт.

Мөн энэ үед цаг агаарын өөрчлөлтөд хэт мэдрэмтгий болж, толгой, нуруу өвдөх, үе мөч, өөр таагүй мэдрэмж төрдөг аж. Түүнчлэн бие организм тавгүйрхэх, зүрхний үйл ажиллагаа алдагдах, даралт тогтворгүй болох, хоолны дуршил багасах, бэлгийн чадавхи өөрчлөгдөх, дархлал буурах үзэгдэл ажиглагддаг байна.

Архаг ядаргаатай үед гэр бүл болон ажил дээр зөрчил үүсч сэтгэл санаа дарамттай хэцүү болдог гэнэ. Үүнийг олон аргаар эмчилдэг байна. Тухайлбал, рефлексотерапи, кино-зиокоррекци, зүү тавих, гомеопати эмчилгээ, эмийн ургамлаар эмчлэх, үнэр зэргийг дангаар болон хослуулах аргыг хэрэглэдэг аж. Түүнчлэн амьсгалын дасгалууд, сэтгэл зүйн анализмыг мөн ашигладаг байна.

Архаг ядаргааг эмчлэх тодорхой нэгдсэн журам үгүй, хувь хүн бүрийн онцлогийг тооцож үздэг. Эмчилгээ нь тухайн хүний амьдралыг дээшлүүлэх, нийгэмд дасан зохицох, стрессийн эсрэг, өвчнийг эсэргүүцэхэд чиглэнэ. Энэ үед идэвхтэй хөдлөх хэрэгтэй, гүйх, усанд сэлэх, дугуй унах зэргээр архаг ядаргааг эмчилдэг байна. Гэвч байнгын ажилтай хүмүүст энэ боломж нь их хомс. Тиймээс стресст орохгүй байх, сэтгэл санаагаа тайван байлгаж, өөрийгөө тайвшруулж, өөдрөг, хөгжүүн, өөртөө итгэлтэй сэтгэл зүйг бүрдүүлэх хэрэгтэй.

Зарим тохиолдолд санаа нийлсэн сайн найз нөхөдтэйгээ эрүүл агаар, байгалийн сайханд тайван амарч, архи дарс аль болох бага хэрэглэхийг хичээх шаардлагатай аж.

Архаг ядаргаа бол өвчин биш, өвдөхийн өмнөх үе, ийм учраас эмчилгээг хэдийчинээ эрт эхэлнэ, төдийчинээ сайн үр дүнтэй юм байна. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэхийн тулд өглөө бүр халуун хүйтэн шүршүүрт ээлжлэн орж, орой далайн давс, шилмүүс, бүхий усанд орох, шинэ ногоо жимс, тэжээллэг хоол идэх хэрэгтэй юм байна. Мөн улиралд нэг удаа микроэлемент бүхий поливитамин ууж байх учиртай аж.

Эх сурвалж: Нийслэл таймс

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s