Сайхан ааш гэдэг дэлхийн хэмжээний хөрвөдөг валют

-Гадаадад яваа бизнесмэн хүн юуг мөрдөх вэ-

Юуны өмнө хийж байгаа бүх үйлдэл тань улс орны нэр хүндэд тусгалаа олдог гэдгийг санаж явахад илүүдэхгүй. Нэг ёсондоо эх орондоо байхаас гадаадад аялж юм уу, ажил хэргээр зорчиж яваа үед ёс суртахуун илүү чухал. Ёс журам гэдэг улс орон болгонд ялгаатай байдаг ч сайхан ааш зан гэдэг бол дэлхийн хэмжээний хөрвөдөг валют юм. Бага зэрэг ёс журмын алдаа гаргалаа гэхэд ихэмсэг бардам биш эелдэг найрсаг, даруухан зан чанар таныг аварч, ийм хүнийг бол хэн ч зэмлэхгүй. Бусад анхаарах зүйлүүд гэвэл:
Үргэлжлүүлэн унших

Эрдэмтдийн хийсэн сонирхолтой нээлтүүд

puppy

“The Daily Mail” сонин янз бүрийн орны эрдэмтдийн хийсэн сонирхолтой нээлтийн талаар мэдээлжээ. Нохой тэжээдэг эмэгтэйчүүд хөхний хавдартай болох магадлалтай гэсэн дүгнэлтийг Мюнхений их сургуулийн судлаачид хийсэн байна. Хөхний хорт хавдар туссан эмэгтэйчүүдийн дийлэнх нь гэртээ нохойтой байсныг эрдэмтэд тэмдэглэжээ. Үргэлжлүүлэн унших

Залуу байхдаа заавал амжиж хийх 100 дэггүйтэл

Галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй залуу нас гэдэг дандаа эрч хүч, цог золбоо гэх мэт үгээр өөрийгөө чимж байдаг. Зарим хүний хувьд залуу насныхаа үнэ цэнийг мэдэрч амжаа ч үгүй байтал нас нь хэвийгээд явчихсан байх нь бий. Тийм ч учраас эрч хүчтэй энэ залуу насандаа ихийг хийж бүтээх, амжуулах гэж яарахаас өөр аргагүй билээ.

Залуу насны нэг давуу тал нь бусад насныхны хийж чадамгүй хөгжилтэй, саваагүй алхмуудыг хийж чаддагт байдаг гэж би боддог. Яг л тэр алхмуудаас заримыг нь доор сийрүүллээ. Эдгээрийг та залуудаа л амжиж хийгээрэй.

Жич: Мэдээж доорхи жагсаалтыг илүү баяжуулна гэдэгт тань итгэж байна шүү. Бас хийсэн дэггүйтлээ видео камер г.м-ээр баримтжуулбал бүр лайтай шүү. Үргэлжлүүлэн унших

Ангарагаас ирсэн эрчүүд, Сугараас ирсэн бүсгүйчүүд

marsvenus

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын ихээхэн том ялгааны нэг нь сэтгэлийн дарамттай байх үеийн хандлага өөр өөр байдаг. Эрэгтэй хүн сэтгэл зовоож буй асуудалдаа илүү төвлөрч зожиг, ганцаараа болдог байхад эмэгтэй хүн улам гутранги болж бодолд автаж сэтгэлийн хөдөлгөөн нь илүү давамгайлдаг. Ийм үед эрэгтэй хүн дарамттай болгоод байгаа асуудлаа шийдсэнээр сэтгэлээ засаж чаддаг байхад эмэгтэй хүн сэтгэлээ онгойтол сайхан ярьснаар дарамтнаас ангижирч гардаг. Энэхүү ялгааг ойлгож ухаарахгүйгээс болж огт хэрэггүй зөрөлдөөн маргааныг үүсгэдэг. Үргэлжлүүлэн унших

Сэтгэл санааны ариун цэвэр

“Бидний амьдрал бол бидний бодол санааны бүтээгдхүүн юм.” Маркус Аурелиус

Бидний бодол санаа нь бидний хаана ямар нөхцөлд байдалд орших болон үйл хөдлөл үйлдэлийг тодорхойлж байдаг хүчин зүйл юм. Эрдэмтийн судалгаагаар хүний тархинд өдөрт ойролцоогоор 50.000-60.000 орчин бодол боловсрогдож байдаг олж тогтоосон байдаг бөгөөд эдгээрийн тал илүү хувь нь бид ямарч үндэслэлгүйгээр өөрийн хийсвэрлэх оюуны тусламжтайгаар бодсон бодол байдаг байна. Тэгэхээр бидний толгой өдөр ямарч хэрэгцээгүй ойролцоогоор 25.000 орчим бодол эргэлдэж үүнээс үүдэлтэйгээр бид ямар нэг үндэслэлгүй зүйлд санаа зовж өөрсдийн сэтгэл санааг хямрааж хүнд бэрх сэтгэл санааны хямралд амьдарч явдаг байна. Энэ үндэслэлгүй хэрэггүй бодол санаанаас болж бид ямар нэг зүйлд санаа зовж,хэн нэгнийг үзэн ядаж, гэр бүлийн хүнээ хардаж, хэрүүл уруул хийж, хэт мухар сүсэгт автаж, өөрийгөө сэтгэл санааны гутралд автуулж өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдаж байдаг билээ. Үргэлжлүүлэн унших